avatar

Олон улсын эрх зүй хичээлийн шалгалтын тест

2014-04-12,16:42
 Олон улсын эрх зүй хичээлийн шалгалтын тест- 50 оноо   

1. ОУЭЗ-н үндсэн 10 зарчим ямар шинжтэй вэ?

А.Уян                     Б. Эдийн

В. Түр зуурын     Г. Императив

2. МУ-ын олон улсын гэрээг ямар байгууллага соёрхон баталдаг вэ?

А.Засгийн газар                 Б. УИХ

В. Ерөнхийлөгч                  Г. Гэрээг боловсруулж буй олон улсын бага хуралд оролцож буй бүрэн эрхт төлөөлөгч

3. Олон улсын гэрээнд оролцогч гол талууд гэж хэн бэ?

А.Улс гүрэн                         Б. ОУБ

В. Улс гүрэн, засгийн газар хоорондын ОУБ, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч үндэстэн       Г. Хувь хүмүүс

4. МУ-ын улс хоорондын олон улсын гэрээг ямар байгууллага, эрх бүхий этгээд байгуулах эрхтэй вэ?

А.Ерөнхийлөгч, ЗГ                            Б. УИХ

В. Яамдын сайд                                 Г. ЗГ, яам, тусгай газар

5. Батламж жуух бичиг гэж .........баримт бичгийг хэлнэ.

А. Гэрээг ЗГ-аас баталсаныг нотолсон баримт бичгийг

Б. Гэрээг УИХ соёрхон баталж хууль гаргасныг нотолох баримт бичгийг

В. Гэрээг хүчингүй болгож буйг нотолсон баримт бичгийг

Г. Гарын үсэг зурахыг зөвшөөрсөн баримт бичгийг

6. МУ-ын олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжийн аль нь хуулийн давуу хүчинтэй вэ?

А.Дотоодын хууль тогтоомж                         Б. Олон улсын гэрээ

В. 2лаа адил хүчинтэй                    Г. Аль алийг нь баримталж болно.

7. Гадаадад суух элчин сайдын хэн томилох вэ?

А.Ерөнхийлөгчийн тамгын газар                 Б. Засгийн газар

В. Төрийн албаны төв байгууллага            Г. Аль нь ч биш

8. Агреман гэдэг нь

А.Төлөөлөгчөө илгээж байгаа улсаас төлөөлөгчид олгож буй баримт

Б. Жуух бичгийн төрөл

В. Хүлээн авах гэж буй улсаас зөвшөөрөл хүссэн бичиг

Г. Хүлээн авах гэж буй улсаас олгосон зөвшөөрөл

9. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дараах эрх зүйн акт гаргана.

А.Зөвлөмж                                           Б. Захирамж

В. Аль нь ч байж болно                   Г. Тушаал

10. Де юре хүлээн зөвшөөрөх гэж юу вэ?

А.Бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхийн бэлтгэл алхам

Б. Бүрэн бус хүлээн зөвшөөрөх

В. Бүрэн хэмжээгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөх

Г. Консулын болон худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох алхам

11. Улсын хилийн шугамыг гэрээ, түүнд хамаарах газрын зургын дагуу газар дээр нь тогтоох үйл явц

А.Делимитац                       Б. Демеркац

В. Редемеркац                     Г. Аль нь ч биш

12. МУ-ын хилийн шугамаас 30 км буюу хил орчмын дэглэм үйлчилдэг орон зай

А.Хилийн бүс                      Б. Хилийн зурвас

В. Хилийн зураас

13. НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь

А.НҮБ-ын бүх гишүүн хүмүүсээс

Б. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал болгосон 51 гишүүдээс

В. НҮБ-ын бүх гишүүн улсуудаас

14. МУ-д орогнох эрх олгох асуудлыг

А.ЗГ                       Б. Иргэний бүртгэлийн алба

В. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл       Г. Ерөнхийлөгч

15. Олон улсын эрх зүйн үндсэн эх сурвалж

А.Олон улсын гэрээ

Б. ОУБ-ын тогтоол, акт                    В. Олон улсын гэрээ, заншил

Г. Дотоодын хууль тогтоомж

16. Улс гүрний нутаг дэвсгэрт дараах нутаг хамаарахгүй

А.Агаарын хөлөг

Б. Хуурай газар                 В. Сансарын орон зай            Г. Усан газар

17. Оптац гэдэг нь

А.Төрсөнөөр харьяалалтай болох                              Б. Харьяалалаа сонгож авах

В. Хүндэт иргэн болох                                     Г. Өргөдөл өгөх замаар

18. ДТГын түвшин, байршлыг

А.МУ-ын ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэнээр УИХ тогтооно.

Б. МУ-ын ЗГ-ын өргөн мэдүүлсэнээр УИХ тогтооно

В. ДТГ өөрөө тогтооно

Г. ГХЯ-ны өргөн мэдүүлсэнээр УИХ тогтооно

19. Олон улсын эрх зүйн зохицуулах зүйл

А.Хуулийн этгээд, хувь хүмүүсийн хоорондын харилцаа

Б. Хувь хүмүүс болоод улс хоорондын харилцаа

В. Улс хоорондын харилцаа

Г. Эрх зүйн харилцаанд оролцогч бүх субектүүдийн хоорондын харилцаа

20. ОУБ нь дараах төрлийн баримт батлахгүй

А.Тогтоол, шийдвэр

Б. Зөвлөмж

В. Хууль тогтоомж

Г. Тунхаглал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax