
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГЫГ СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТЭД НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ
Өмнөтгөл
Хүний эрхэд суурилсан хандлага нь тун саяхнаас боловсролын салбарын баримтлах нэг чиг хандлага болж байна. Хүмүүс зөвхөн чанартай боловсрол эзэмших эрхтэй төдийгүй, хүний эрхийг хүндэтгэх, үр дүнгээ удаан хугацааны туршид өгөх мэдлэг чадварт суралцах эрхтэй байдаг. Хүний эрхэд суурилсан хандлагыг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлэх гол арга зам бол сургууль бүр хүүхдэд ээлтэй болох, хүний эрхийг хангасан, хүчирхийлэлгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургуулийн менежментийг хийх явдал юм.Хүний эрхэд суурилсан хандлага нь нэг талаас үүрэг хүлээгчид өөрсдийн хүлээсэн үүрг...